“Хар хун” киноны балетчиний дүрээр Golden Globe Award –д нэр нь дэвшээд буй өдгөө 29 настай жүжигчин Натали Портман “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа жирийн хүн шиг хоол сайн идэж байгаа гэж ярьсан байна. Түүнийг “Хар хун” –д тоглохын тулд 10 кг жин хасч хоол унд идэхээ болиод нүднээс гарсан тухай хэвлэлээр шуугих болсон билээ. Киноны бэлтгэл зураг авалтаас нэг жилийн өмнө эхэлсэн бөгөөд Натали Портман “Хар хун”-ын Нинагийнх шиг балетчины галбиртай болохын тулд өдөрт 8 цагийн бэлтгэл хийж байжээ. Өнгөрсөн есдүгээр сард Торонтод нээлтээ хийсэн “ Хар хун” кино үзэгчдийн дунд шуугиан дэгдээгээд байгаа нь цагаан хоолтон Натали 10 кг жин хасч олон цаг шаргуу бэлтгэл хийсний ач гарч байгаа бололтой.
Н. Соло
Н. Соло