Засгийн газрын ээлжит хуралдаан болж, тус хуралдааныг Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг даргалж байна. Ерөнхий сайд С.Батболд ОХУ-р уу айлчлалаар мордсон тул тэрбээр Засгийн газрын ээлжит хуралдааныг даргалж буй ажээ. Хуралдаанаар “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон түүнтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл, Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Г.Дарь