Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Хүүхэд юу нуудаг вэ?

Толгойгоо маажиж, нүдээ эргэлдүүлэн зогсч буй хөвгүүд, охидын толгойд юу эргэлдэж байгааг таахад бэрх. Жаахан байхдаа тэд аав ээжтэйгээ  юугаа ч нуулгүй ярьдаг бол том болсон хойноо аль болох нуух гээд байдаг болчихдог. Ингэхэд тэд аав ээжтэйгээ юу ярилцахыг хүсдэг юм бол?
Хүүхдийн хувийн нууцыг хадгал
Хүүхэд болгон өөрийн аяга, ширээ, сандалтай байхыг хүсдэг. Тиймээс  хүүхдэд өөрийн гэсэн өрөө байхгүй бол түүний хувийн нууц  аав ээж таны хувьд ч халдашгүй зүйл байх ёстой гэдгийг сана.  Хүүхдийнхээ  хувийн зүйлсийг та өөрийн мэт үздэг бол тэр худлаа ярьж, эсвэл ямар нэгэн зүйлийг танаас нуудаг болно.
Хүүхдээ сонс
Хүүхэд чинь танд ямар нэгэн юм хэлэх гээд байгаа үед анхааралтай сонс. Тэдний ярианы сэдэв өөрийнх нь харж ажигласан ямар нэгэн шударга бус зүйл байдаг. Хэрэв та хүүхдээ энэ үед нь л сонсч чадахгүй бол тэд тантай бодлоо хуваалцахаа больчихож мэднэ. Сургамж  хайрлаж, загнаж зандрахаасаа өмнө ямар ч сэдвээр ярилцахад бэлэн байж, нээлттэй асуулт үлдээ.
Тэр болзоонд явахаа хэлэхгүй ч байж мэднэ
Өсвөр насныхан хэн нэгэнтэй болзож буйгаа аав ээждээ хэлдэггүй нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж боддогтой холбоотой. Тэд найз хөвгүүн, охиноо аав ээждээ жирийн л найзууд гэж танилцуулдаг. Өсвөр насныхны үерхэл нөхөрлөл  аль болох ил тод байх нь сайн. Тиймээс  хүүхдээ хэнтэй үерхэж нөхөрлөхийг нь заах биш, харин өөрөө үлгэр дуурайл болж байгаарай.
Хүүхэд дүнгээ нуудаг
Өсвөр насныхан муу дүн авснаа аав ээжээсээ нуух нь маш түгээмэл хандлага. Учир нь аав ээжүүд хүүхдээс хэтэрхий их зүйл шаардаж байгаагаа анзаардаггүй. Энэ нь сайн үр дагаварт хүргэхгүй. Аягүй бол нэг л өдөр та хүүхдээ сургуулиасаа хөөгдөх болсныг дуулна.
Бэлгийн бойжлын тухай яриа тэднийг залхаадаг
Жирэмслэлтээс хамгаалах аргууд болон тохиолдлын бэлгийн харьцаа ямар үр дүнд хүргэж болохыг хүүхэдтэй зайлшгүй ярилцах хэрэгтэй ч нэгд нэгэнгүй тайлбарлах шаардлагагүй.
Бусдаас өөр гэдгийг нь хүлээн зөвшөөр  
“Би чиний насан дээр байхдаа” гэж яриагаа битгий эхэл.  Хүүхдийг бусадтай харьцуулах нь тэнэг хэрэг. Үүнд хүүхдийн нас биш өөр зүйл нөлөөлдөг гэдгийг та бид мэдэж байгаа.
Хүүхдэд боломж олго
 Хашгирч загнаснаар бүхнийг шийдэхгүй.  Хүүхдэд муухай ааш гаргахаасаа өмнө гүнзгий амьсгаа авч гарга. Хувцсаа угаасангүй гэж хүүхдэд хэн гэдгээ харуулах хэрэг байна уу? Охин чинь тэртэй тэргүй өөрийгөө буруутгаж байгаа.
Хүүхэд яагаад худлаа ярьдаг вэ?
Хүүхэд ямар нэгэн буруу зүйл хийснийхээ дараа алдаагаа цайруулах гэж худлаа ярьдаг. Хэрэв  өсвөр насны хүүхэд чинь найзындаа согтоод уначихсан бол хар цагаан үггүй очиж ав. Харин лекцээ маргааш өглөө болтол хойшлуул.  
Хүүхдэдээ итгэ
Хэрэв та хүүхдэдээ итгэдэг бол таны үг түүнд үнэ цэнтэй байна.  Хэрэв хүүхдээсээ бусад хүний үгийг л сонсдог бол тэр танд итгэхээ болино.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж