Огайо мужийн 49 настай Терри Смит дэлхийн хамгийн тарган эмэгтэйгээр тооцогдож байна. Түүний жин нь одоо 317 кг. Одоо түүнд турахгүй бол үхлийн аюул тулгараад байна. Террийн толгой үргэлж хүчтэй өвдөнө. Гэтэл түүнд соронзон резонансын томограф хийж болдоггүй. Хатагтай Смитийн хэмжээнээс болоод түүнийг багтаах ганц ч томографын төхөөрөмж алга.
Эмэгтэй хөдлөх чадвараа бүрэн алдсан тулд түүнийг нөхөр нь ба 30 настай охин нь асардаг ажээ. Угааж арчих, хооллож ундлах, памперс зүүлгэх гэх мэтийн халамжийг тэд л хийдэг аж. Терри 20 настайдаа 114 кг жинтэй байсан ба 32 настайд нь өвдөг нь өвдөн түүнийг эрэмдэг хүний тэргэнд суулгаснаас хойш жин нь нэмэгдэж эхэлсэн юм.
Ш,Мягмар