Америкийн “Continental Airlines” компани франц Concorde онгоцны сүйрэлд буруутай гэж шүүх өнгөрсөн долоо хоногт үзэн Францын “Air France” компанид нэг сая евро төлөх ёстой гэсэн шийдвэр гаргав. Америкийн Concorde хөөрөхөөс өмнө титан хавтан нь салж унан дуунаас хурдан онгоцны дугуйг хагалан гэмтээснээс гал гарч онгоц сүйрсэн юм. Concorde сүйрэх үеэр 113 хүн амиа алдсан.
Осолд үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхвөр болгон Air France 100 сая евро төлж байлаа. Ажилдаа хайнга хандсан нь осолд хүргэсэн “Continental” компанийн механик 2000 еврогоор торгуулсан юм.
Ш,Мягмар