Дэлхийн цайны үйлдвэрлэлийн тэргүүлэх орнуудад жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-нд Олон улсын цайны өдрийг (International Tea Day) тэмдэглэдэг.
Олон улсын олон байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүд нэг биш удаа ярилцаж байгаад 2004 онд Мумбайд (Mumbai, Энэтхэг) (World Social Forum), 2005 онд Порту Аллегре (Porte Allegre, Бразили) хотноо болсон Дэлхийн нийгмийн чуулганы хүрээнд уг баярыг хийж байхаар шийджээ. Эдийн засагт нь цайны үйлдвэрлэл гол үүрэгтэй Энэтхэг, Шри Ланка, Бангладеш, Непал, Хятад, Вьетнам, Индонези, Кени, Малайзи, Уганда, Танзани зэрэг орнууд баярыг голчлон тэмдэглэж байна. Орост цай анх XVII зуунд дэлгэрчээ. Цайны үйлдвэрлэл их байгаагаас зөвхөн нэртэй брэндүүд л орлого олж байна.
Японд цай XVI зууны хоёрдугаар хагаст алдартай болжээ (Фото: fotohunter, Shutterstock)
Цайг ундаа хэмээн Хятадын хоёр дахь эзэн хаан Шен Нунг (Shen Nung) МЭӨ 2737 онд нээсэн гэдэг. Тэрээр өнөөдрийн бидний ууж буй цайг модны навчийг халуун усанд хийгээд түүнийг нээсэн гэдэг. МЭ 400-600 онд Хятадад цайг эмчилгээний зориулалтаар хэрэглэж байсан нь цайг улам алдаршуулжээ.
«Бостоны цай уулт» гэх ажиллагаа 1773 оны арванхоёрдугаар сарын 16-нд болж Америкийн колонистууд Их Британийн цайнд тавьсан татварыг эсэргүүцэн хайрцаг, хайрцаг цайг Бостоны боомтын усанд хаяж байлаа.
Өдрийн ишлэл
“Би түүхийн тийм үнэт зүйл болжээ. Бие чулуужиж, өнгөрсөн үеийн баримт хадгалагдах зоорийн тоос, хөгцөөрөөр хучирдаж буйгаа мэдэрч байна.” (Зөвлөлтийн алдарт нисгэгч Валерий Павлович Чкалов, 1938 оны арванхоёрдугаар сарын 15-нд шинэ сөнөөгч онгоцны туршилтын нислэг хийж байгаад амиа алджээ)
В.П. Чкаловын амиа алдсан буурин дахь бул чулуу, Москва, Хорошевское шоссе
Үйл явдал
АНУ-ын Үндсэн хуулийн 10 засвар хүчин төгөлдөр болов
1791 он: АНУ-ын Үндсэн хуулийг маргаантай заалтуудыг явцын дунд засварлана гэсэн тохиролцооны дагуу 1787 онд Конфедерацийн бүх мужууд баталсан юм.
Үндсэн хуульд гарын үсэг зурж байгаа нь
Үндсэн хуульд 12 засвар хийх санал ирснээс мужууд 10-ыг нь зөвшөөрсөн байв. АНУ-ын анхны Конгресс 10 засварын төлөө 1789 оны есдүгээр сарын 25-нд саналаа өгч, түүнийгээ мужуудад хүргүүлэн 1791 оны арванхоёрдугаар сарын 15-нд арав дахь муж Виржиниагаас 12 саналаас 10 засварыг зөвшөөрсөн хариу ирж байжээ. Анхны энэ засварууд нь голчлон хүний эрхийн асуудал ба холбооны засаглал мужийн засаглалын хоорондын хувиарлалтад хамаардаг. Биллийн гэх эх сурвалж нь Их Британид чөлөөт байх Агуу Хартийг хүлээн авсан 1215 он ба хүний эрхийн талаарх Английн Биллийн 1689 онд батлагдсан хуулиас үүдэлтэй. Гэхдээ Жорж Мейсоны бүтээсэн 1776 оны Виржинийн Хүний эрхийн тунхаглалыг Биллийн засварын эхлэл гэж үзэх нь их. Эрхийн тухай Биллийн энэ засварууд нь гол хуулийн хүчин чадвартай ч АНУ-ын Үндсэн хуулийн хэсэг гэж үзэгдэх бөгөөд хуулийн бүрэн эрхээр хэрэгжин шууд үйлчлэх ёстой. Биллийн заалтуудыг Конгрессийн хууль тогтоомж зөрчвөл АНУ-ын Дээд шүүх түүнийг шууд хүчингүй болгодог байна. Биллийн эрхийн тухай эдгээр заалтуудыг 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхгийг боловсруулахдаа ашиглажээ.
I Наполеон салалтаа сенатаар баталгаажуулав
1809 он: энэ өдөр Францын эзэн хаан I Наполеон Жозефинà де Богарнегаас салснаа Сенатын тусгай зарлигаар баталгаажуулахаар шахаж чадсан байв. Хосууд 13 жил хамт амьдарсан ч Наполеонд залгамжлагч хэрэгтэй байв. Жозефина түүнд хүү төрүүлж чадаагүй. Зарлагаасаа болон Наполеонтай хэрүүл маргаан гаргаж байсан нь салалтыг улам хурдасгав. Эзэн хаан салах саналаа 1807 онд тавьж багагүй дуулиан шуугиан дэгдээв. 1810 оны гуравдугаар сарын 11-нд эзэн хаан Австрийн эрц герцогийн хатагтай Мария Луизатай хурим хийсэн ба тэр нь удалгүй хүү төрүүлжээ. Жозефина хатан хаан цолоо хадгалан Эврегийн ойролцоо тансаг амьдарч байлаа. Наполеонд дассан тэрээр түүнтэй захидлаар харилцан хувь тавиланг нь сонирхож байжээ. 1814 онд холбоотнууд тэр эмэгтэйд хүндэтгэлтэйгээр хандаж байсан ч Наполеоныг Эльба аралд цөлөхөд нь дагуулан явуулаагүй юм. Жозефина 1814 онд нас баржээ. Эзэнт улс задарсан үеэр түүний амьдарч байсан Мальмезонд эхний гэрлэлтийн хүүхдүүд нь 1822 онд хөшөөг босгуулсан байжээ.