Амь үрэгдсэн эмэгтэйн үхлийн шалтгааныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Амь үрэгдсэн эмэгтэйн үхлийн шалтгааныг тогтоожээ

-Монгол эмэгтэйг сог­­­туу­­­гаар 18 удаа хутгалж онц хэрц­­­­гийгээр хөнөөсөн сэжигтэн Ян­­гийн гэм бурууг  шүүх хурал  энэ сарын 23-ны өдөр товложээ-

БНСУ-ын Чоннам Нажу дүү­рэгт бусдын гарт   амь үрэгд­сэн 26 настай эмэгтэй  Г-ийг хороо­­сон этгээдийн шүүх хурал  тус ул­сад өчигдөр товлогдсон ч то­дор­­­­хойгүй  шалтгаанаар дахин хой­­­шил­­лоо.   Монгол эмэгтэйг сог­­­туу­­­гаар 18 удаа хутгалж онц хэрц­­­­гийгээр хөнөөсөн сэжигтэн Ян­­гийн гэм бурууг  шүүх хурал  энэ сарын 23-ны өдөр товложээ.  Өчиг­­дөр товлогдсон шүүх хуралд  оролцохоор  өмгөөлөгч О.Баасан­хүү, хохирогч агсны ээж  Наран­­туяа,  гэр бүлийнхэн нь тус улсад очоод ирсэн байна  Сэжигтэн Ян­­гийн  шүүх ажиллагаанд хохи­­рогчдын  өмгөөлөгчөөр ажиллаж байгаа О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Та  Монгол бүсгүйг хороо­сон этгээдийн шүүх хуралд орол­­­цохоор БНСУ-руу явсан. Шүүх хурал ямар үндэслэлээр хойш­лов?

– Шүүх хурал ямар үндэслэлээр хойшилсон  тухай албан ёсны мэ­дээлэл бидэнд ирээгүй байна. Мон­гол эмэгтэйн   амь насыг бүрэл­гэсэн энэ хэрэг маш  онц ноц­той хэрэг л дээ. Малайз Улсад  нас барсан  Ш.Алтантуяагийн хэрэг­тэй адилтгаж болох юм. Яагаад гэхээр гэмт хэргийн халдлага нь   их харгис. Сэжигтэн Янг  талий­гаачийг нөхрийнх нь дэргэд 18 удаа хутгалж аминд нь хүрсэн бай­даг.  Тэгэхээр онц харгис хэрэг гэж хэлж болно. Уг хэргийн улмаас   та­лийгаачийн балчир хүүхэд,  гэр бүлийн  олон хүн хохирч үлдсэн.

-БНСУ-ын нутаг дэвсгэрт Мон­гол өмгөөлөгч өмгөөлөл явуу­лах эрхзүйн  зохицуулалт байх­гүй. Тэгэхээр  манай талаас хуульч ямар үүрэгтэй оролцох бо­ломж­той вэ?

-БНСУ руу   миний явсан зо­рил­го бол  мэргэжлийн сайн өм­гөөлөгч хохирогчдод авч өгөх.  Тус улсад хүн амины онц ноцтой гэмт хэрэгт хохирогчийн талд шүүх хуралд оролцох  өмгөөлөгч 10  мянган ам.долларын хөлсөөр үйл­чилгээ үзүүлдэг юм байна.  Дээрх хэргийн шүүх хуралд манай талыг төлөөлж   Өмнөд Солонгосын  өм­гөөлөгчдийн холбооны гишүүн турш­лагатай өмгөөлөгч шүүх хур­лын үеэр үнэ төлбөргүй өмгөөл­лийн үйл ажиллагаа явуулахаар тогт­сон.

-Хохирогчдод нөхөн төлбөр олгох боломж бий юу. Ер нь Өм­нөд Солонгосын хуульд нөхөн төлбөрийг хэрхэн хуульчилж өг­сөн байдаг вэ?

-БНСУ-ын хуульд зааснаар хо­хи­рогчдод нөхөн төлбөр олго­хоор хуульчилсан байдаг. Хэрэв тухайн этгээд төлбөрийн чадваргүй бол тус улсын Засгийн газраас нөхөн төлбөрийг  олгодог юм билээ. Да­раа нь  гэмт этгээдийг ажил хийлгэх журмаар төлбөрийг барагдуулдаг гэ­сэн үг.  Ер нь Солонгос иргэд халд­лагад өртсөн тохиолдолд шари­лыг нь яаран чандарладаггүй юм байна. Хэрэв  талийгаачийг  чан­дарласан тохиолдолд  гомдол барагд­сан гэж үздэг  юм билээ. Харин манайхан  талийгаачийг гурав хоногийн дотор чандарласан байдаг. Энэ нь нөхөн төлбөр авахад  нөлөөлж болох талтай.

-Гэмт этгээдийн талаар ямар нэгэн мэдээлэл байна уу, хэрэгтэй нь танилцах боломж гарав уу?

-Янг нь  Г  халдахаас дөрөв хоно­­гийн өмнө урьдчилж амь на­сыг нь хороохоор төлөвлөсөн  гэж хууль ч хүний хувьд би  ойлгож бай­гаа.  Хэргийн талаар тодруулбал тус улсад амьдардаг Монгол Улсын иргэн Ө-г нөхөр  болох Янг  байн­га зодож танхайрдаг  байснаас эх­нэр нь зугтаж талийгаачийн гэрт ирж л дээ.  Харин Янг эхнэрийнхээ араас Г-ийн  гэрт ирж түүнийг  18  удаа хутгалж амийг нь хөнөөсөн. Ийм хэрэг гарахаас өмнө хохирогч цаг­даагийн газарт дуудлага өгч,  гэр бүлийн хүчирхийллийн эс­рэг төвд хандсан ч аль аль нь асуудлыг тоогоогүй.  Гэмт эт­гээд багш мэргэжилтэй гэсэн мэдээ­лэл  сонин  хэвлэлээр  гарсан.  Тэр ямар ч боловсролгүй юм би­лээ.  Гэр бүлийнхээ хүнд маш хар­гис хэрцгийгээр ханддаг, зан харил­­цаа­­ны доголдолтой хэцүүхэн л хүн юм билээ.

-Тэр этгээдийн хэргийг Со­­лон­госын шүүх үнэн зөв шийдэж чадах болов уу. Саяхан вьетнам эмэг­тэйг хороосон солонгос эрэг­тэйд ямар шийтгэл оноосон бэ?

-Гэмт этгээдийн шүүх хурал нэ­лээд удаашрах шинжтэй. Шат шат­­ны шүүх, хяналтын шүүхээр дам­жихаар дор хаяад нэг жил ор­чим хугацаанд үргэлжлэх байх.   Тэгэхээр гэр бүлийнхэн нь шүүх хуралд оролцоход визний асуу­дал хүндрэлтэй байгаа юм. Үүнийг  БНСУ-ын элчингийнхэн анхаа­рал­даа авах хэрэгтэй байна л даа.  

-Шүүх хурал хойшилсон шалт­­гаан яагаад тодорхойгүй бай­на вэ?

-Шүү­х хурлын талаар  нарийв­чилсан мэдээлэл алга. Гэх­дээ Өмнөд Солонгосын хуулиар ту­хайн хэргийг шүүх шүүгчид хан­даж хохирогч,  иргэд хэн ч  бай өргөдөл  өгч болдог. Тэр өр­гөд­лийг нь  шүүх бүрэлдэхүүн шүүх ажиллагааны явцад дурддаг юм гэсэн. Угаас энэ хэрэг олон ний­тийн анхаарлыг татсан хэрэг уч­раас хуулийн байгууллага нь бас  ан­хаарал тавьж байгаа. Тиймээс үнэн зөв шийднэ гэж бодож байна.

-Манай Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнынхан хэр тусалж дэмжиж байна вэ?

-Монгол Улсаас тус улсад суу­гаа дэд консултай уулзсан. Тэд  дээрх хэрэгт анхаарал тавьж байна гэ­сэн тайлбар өгсөн л дөө.  Бид  Дэд консулд  хэд хэдэн  хүсэлт тавь­сан.  Тухайлбал энэ сарын 23-ны өдөр болох шүүх хуралд  ЭСЯ-наас төлөөлөл оролцуулах,  мөн шүүх бүрэлдэхүүнд албан тоот хүргүүлэх, хэдийгээр үг хэ­лэх эрхгүй ч Засгийн газрын тө­лөөлөл байх хэрэгтэй байна, хүүх­дийн асуудлыг анхаараач, гэр бүлийнхнийг нь шат шатны шүү­хийн үйл ажиллагаанд оролцоход  виз­ний асуудлыг шийдэж өгөөч гэ­сэн хүсэлт тавьсан.

-Талийгаач эмэгтэйн хүүх­дийг нь хэн асарч байгаа?

-Хүүхдийг нь  нь талийгаачийн төр­сөн эгч асарч байсан ч нөхөр нь татгалзсан болохоор одоо асрахаа боль­сон гэсэн. Гэр бүлийнхэн нь  талий­­гаач охинынхоо хүүхдийг авах хүсэлтэй байгаа юм билээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж