Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Владимир Путиний урилгаар ОХУ-д айлчилж байгаа  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр ОХУ-ын Төрийн Думын дарга ноён Б.В.Грызловтай уулзсанаар албан ёсны айлчлалын хоёр дахь өдөр эхэллээ. ОХУ-ын Төрийн Думын дарга Б.В.Грызлов хүндэт зочныг халуун дотноор хүлээн авч байгаагаа илэрхийлээд, энэ уулзалт нь хоёр орны найрамдал сайн хөршийн харилцааны бас нэгэн хуудас болж үлдэхийн зэрэгцээ Оросын эрх баригч “Нэгдсэн Орос” намын болон Монгол Ардын Намын удирдлагын хүрээнд болж байгаа уулзалт гэдгээрээ онцлог гэдгийг бас дурдав. Уулзалтын танхимд МАН-ын болон “Нэгдсэн Орос” намын тугийг зэрэгцүүлэн байрлуулсан байв.Ерөнхихй сайд С.Батболд энэхүү уулзалтын дараа Кремль дэх Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж