Хятадад боолын зах зээл үүссэн үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Хятадад боолын зах зээл үүссэн үү?

Оюуны бэрхшээлтэй хэсэг бүлэг хүмүүсийг боолын хөдөлмөр эрхлүүлж байна гэсэн мэдээг Хятадын цагдаа нар шалгаж байна. Хятадын баруун хойд хэсэгт байрладаг нэгэн үйлдвэрт нэгэн зөвшөөрөлгүй буяны байгууллага 11 ажилчдыг зарсан нь тодорхой болжээ. Мэдээллийн эх сурвалжид тэдгээр ажилчдад ямар нэг цалин хөлс олгодоггүйгээр зогсохгүй маш хүнд нөхцөлд байлгаж байна гэжээ.

Худалдааны бие даасан холбоо байдаггүй Хятад улсад ийм төрлийн хэрэг гарсан нь анхны тохиолдол биш юм. Ажилчдыг хувцас хэрэгслээр хангах нь байтугай шүршүүрт ч орохыг нь хориглож, эздийн нохойн хоолтой ижил хоолоор хооллодог тухай “Global Times” сонинд нийтэлсэн байна. Боолын хөдөлмөр эрхэлж байгаа этгээдүүдийн нэг нь зугтахыг оролдсон ч, баригдаж, маш хэрцгийгээр зодуулжээ.

“Quxian” нэртэй гуйлгачдын асрамжийн газар дээрх ажилчдыг Шинжаан дүүргийн Токсун дахь барилгын материалын үйлдвэрт зарсан байна. “Global Times” сонины мэдээлснээр ажилчин бүрийн төлөөсөнд асрамжийн газарт тус бүр 9,000 юанийг олгосон бөгөөд сар бүр нэмж 300 юань өгч байжээ. Одоогийн байдлаар асрамжийн газрын эзэн Зэнг Линчианг гэгч этгээдийг цагдаа нар баривчлан саатуулаад байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж