Өмнөд Суданыг бөмбөгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Өмнөд Суданыг бөмбөгджээ

Ирэх нэгдүгээр сард Өмнөд Суданд тусгаар тогтнолоо баталгаажуулах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга болохын өмнөхөн тус улсыг бөмбөгдлөө гэсэн мэдээллийг НҮБ-аас батлав. Өмнөд Суданы зүгээс энэхүү хэрэгт Хойд Суданыг буруутгаж байгаа юм. Гэвч зөвхөн агаарын зэвсэгт хүчинтэй Хойд Суданчууд эл хэрэгт өөрсдийн оролцоо огтхон ч байхгүй хэмээн үгүйсгэж байгаа ажээ.

НҮБ-ын албаны хүмүүс санал хураалт болохоос өмнө үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд хоёр талын удирдагчдын хооронд уулзалт зохион байгуулахаар зэхээд байна. Нэгдүгээр сарын 9-нд болох санал санал хураалтаар Өмнөд Суданчууд Африкийн холбооны улсын нэгдлээс гарч, тусдаа бие даах эсэхээ шийдэх юм.

Хэдийгээр баруун Бахр ал-Газал мужийн Тимсахад болсон бөмбөгдөлтийн үеэр хэн нэгэн гэмтэж, амь үрэгдээгүй ч, Өмнөд Суданыг удирдаж байгаа “Суданы ардыг чөлөөлөх хөдөлгөөн” НҮБ-д болсон явдлын нарийн учрыг шалгаж өгөх хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийн дагуу НҮБ-ын шалгалтын баг Суданыг зорьсон байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж