
НҮБ-ын албаны хүмүүс санал хураалт болохоос өмнө үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд хоёр талын удирдагчдын хооронд уулзалт зохион байгуулахаар зэхээд байна. Нэгдүгээр сарын 9-нд болох санал санал хураалтаар Өмнөд Суданчууд Африкийн холбооны улсын нэгдлээс гарч, тусдаа бие даах эсэхээ шийдэх юм.
Хэдийгээр баруун Бахр ал-Газал мужийн Тимсахад болсон бөмбөгдөлтийн үеэр хэн нэгэн гэмтэж, амь үрэгдээгүй ч, Өмнөд Суданыг удирдаж байгаа “Суданы ардыг чөлөөлөх хөдөлгөөн” НҮБ-д болсон явдлын нарийн учрыг шалгаж өгөх хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийн дагуу НҮБ-ын шалгалтын баг Суданыг зорьсон байна.
Б. Энхцэцэг