Африкруу илгээх эмийг кодолно

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Африкруу илгээх эмийг кодолно

Эм тарианы гаднах сав, боодол, шилэн дээр тусгай коднуудыг шивж илгээх туршилтын төслийг Кень болон Гана улсад хэрэгжүүлж эхлээд байгаа ба удахгүй дээр хоёр улсад жинхэнэ эм тариа хүргэж байгаа эсэхийг баталгаажуулахад гар утас туслах болно. Кодыг бичиж, мессэжээр төврүү илгээсний дараа, уг эмийг жинхэнэ эсэхийг бичсэн хариуг эргүүлэн илгээх юм. Энэхүү төсөл нь халуун орны хумхаа гэх мэт халдварт өвчүүдийн тархалтыг багасгах болон хуурамч эмийн эсрэг тэмцэхэд туслах болно. Хуурамч эм хэрэглэснээс болж жилдээ хумхаа болон сүрьеэгээр өвчилсөн 700,000 орчим хүн нас бардаг гэсэн тооцоо байдаг. Дэлхий даяар нийт үйлдвэрлэгдэж буй эмийн 10-15 хувийг хуурамч гэж үздэг ч, Африкийн зарим хэсэгт нийт эм, тарианы 50 хувь нь хуурамч байдаг ажээ.

“Зарим нэг жинхэнэ эмнүүдийг дуурайлган хийдгээс болж нийтийн дунд жинхэнэ эмний ч нэр хүнд унаад байна” гэж дээрх туршилтын төслийн түншлэгч HP-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Засгийн газар болон эм үйлдвэрлэгч компаниудын дэмжлэгтэй явуулж байгаа уг туршилтын төслийг эмийн сан, эмнэлэг, өрхийн эмнэлэг зэрэгт явуулж, хэрхэн хэрэгжиж байгаа үр дүнг байнга мэдэгдэхээр тохирчээ. Эхний ээлжинд Кень болон Гана улсуудад өвчин намдаах эм, хумхаагийн эмнүүдийг кодолж “May & Baker”, “Kama” зэрэг эмийн үйлдвэрүүдээс нийлүүлэх гэж байна. Хэрэв туршилтын төсөл амжилттай хэрэгжвэл дараагийн 12 сард зургаан сая шил болон боодолтой эмийг кодолж, төслийн хугацааг сунгах ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж