Зургаан хүн золгүй байдлаар нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Зургаан хүн золгүй байдлаар нас баржээ

Сүүлийн үед архидалтаас үүдэлтэйгээр гарч байгаа гэмт хэргийн тоо нэмэгдэж, ах нь дүүгээ, аав нь хүүгийнхээ эрүүл мэндэд согтуурсаны улмаас халдах,  олон хоногооср архи ууснаас амиа алдах явдал цөөнгүй гарч байна. Тухайлбал, энэ сарын 14-15-нд шилжих хугацаанд нийслэлд золгүй тохиолдлоор зургаан хүн амиа алдсаны хоёр нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байв. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн 49 настай эрэгтэй Б согтуурсан үедээ гэртээ унтаж байх үедээ нас барсан бөгөөд биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй аж. Мөн тус дүүргийн 20 дугаар хорооны иргэн 47 настай эрэгтэй Б согтуурсан үедээ тагтан дээрээсээ унаж, эмнэлэгт хүргэгдэн очсоныхоо дараа нас баржээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хутгалуулсан хүн байна гэсэн мэдээлэл өчигдөр 09:40 цагт ирсний дагуу шалгахад, тус хорооны иргэн А-г төрсөн ах 40 настай Б нь архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ маргалдсаны улмаас далан тус газар нь хутгаар зүсч гэмтэл учруулсан болохыг тогтоожээ. Мөн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны иргэн 66 настай эрэгтэй Х гэгч согтуурсан үедээ гэртээ агсам тавьж өөрийнхөө хэвлийн тус газраа хутгалж, гэмтээсэн байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж