Чандгана хавтгайн нүүрсний нөөц 657 сая тонн

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Чандгана хавтгайн нүүрсний нөөц 657 сая тонн

Канадын “Професи ресурс”  компани Хэнтий аймаг дахь Чандгана хавтгай дахь хайгуулын ажлаа амжилттай хийж дуусчээ. Үүний дүнд одоогийн байдлаар тэнд 657 сая тонн нүүрсний нөөц байгааг тогтоосон бөгөөд энэ нөөц 409 сая тонноор өсөх тооцоо ч бий гэнэ. Энэ удаагийн хайгуулаар дээрх нөөцийг нарийвчлан судалсан бөгөөд цаашид урьдчилсан үр дүнг бататгахын тулд нүүрсний чанар болоод нөөцийн хэмжээг баталгаажуулж, геологийн зураглалыг илүү нарийн гаргах шаардлагатай байгаа аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж