Зепп Блаттер Йоханнесбургт

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Зепп Блаттер Йоханнесбургт

2010 оны хамгийн том үйл явдлуудын нэг бол яахын аргагүй Хар тивд анх удаа зохион байгуулагдсан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэгвэл энэ тэмцээний талаар Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер албан ёсны мэдэгдэл хийлээ.

Хар тивд анх удаа зохиогдсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэдийгээр бага сага хэл амтай үргэлжилж байсан ч зохион байгуулалтын хувьд үлгэр жишээ болсон хэмээн ноён Блаттер үзэж байна. Йоханнесбург хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч ноён Якоб Зума байлцсан бөгөөд түүнд FIFA-гийн хүндэтгэлийн дипломыг гардуулан өгсөн юм. Энэ үеэр Зепп Блаттер “Би дундад Ази, Араб, Исламын ертөнцөөр олон удаа явж үзсэн. Энд хэдийгээр хөлбөмбөг тийм сайн хөгжиж амжаагүй ч хөлбөмбөгийн хөгжлийн хамгийн зөв эхлэл энд тавигдсан гэсэн бодол төрж байна. Үүний нэг томоохон жишээ бол яахын аргагүй Өмнөд Африк. Гэхдээ би мөнгөний тухай биш, хөлбөмбөгийн хөгжлийн тухай ярьж байна гэдгийг цохон тэмдэглэмээр байна” гэжээ.

Ноён Блаттер хурлын үеэр Өмнөд Африкт болсон ДАШТ-ий зохион байгуулалтыг сайн болсон хэмээн дахин дахин хэлж байсан бөгөөд 2018, 2022 оны дэлхийн аваргыг зохион байгуулах Орос, Катар улсуудыг тэднээс суралцах хэрэгтэйг тэмдэглэсэн байна. Дашрамд сонирхуулахад, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Якоб Зума ДАШТ-ийг зохион байгулахад 100 гаруй сая ам.долларыг төсөвлөсөн нь хамгийн их хөрөнгө оруулалттай дэлхийн аваргуудын нэг болсон юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж