Ричард Холбрук таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Ричард Холбрук таалал төгсөв

Ричард Холбрук. Фото: AFP, архив    

АНУ-ын өндөр тушаалын дипломат, Афганистан ба Пакистан дахь АНУ-ын тусгай элч төлөөлөгч Ричард Холбрук 69 насандаа таалал төгссөн тухай арванхоёрдугаар сарын 13-ны орой CNN суваг мэдээлсэн байв.

Ричард Холбрук өнгөрсөн баасан гаригт аортын судас нь задарч эмнэлэгт яаралтай хүргэгдэн ирсэн байв. Түүнд хоёр удаа дараалан мэс засал хийсэн ч засал авсангүй.

Ричард Холбрук хэдэн арван жилийн турш Америкийн хамгийн нөлөө бүхий дипломатаар тооцогдож иржээ. Тэрээр Боснии ба Герцеговинад зэвсэгт мөргөлдөөнийг зогсоосон 1995 оны Дейтоны энхийн гэрээг бүтээгч нарын нэг бөгөөд түүний төлөө Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байжээ.

Холбрук 1999-2001 онуудад НҮБ-д АНУ-ыг төлөөлөн сууж байв. Бага Жорж Буш ерөнхийлөгч болсны дараа тэрээр төрийн албыг түр орхин бизнес ба буяны үйл хийж байлөө. Бараэк Обама ерөнхийлөгч болсны дараа  Холбрукийг Пакистан ба Афганистанд тусгай элч төлөөлөгчөөр томилсон байжээ.

Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж