Төслийн үр дүнг дүгнэв

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Төслийн үр дүнг дүгнэв

Норвегийн тусламжийн байгууллагаас Эрүүл мэндийн яаманд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж,үйлчилгээг бэхжүүлэх” төслийн дунд хугацааны үнэлгээний үр дүнг танилцууллаа. Тус байгууллагаас Эрүүл мэндийн яам болон төсөлд сонгогдсон аймгуудын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газартай хийсэн “Харилцан ойлголцлын санамж бичигт”-т тулгуурлан Ховд, Говь-алтай, Баян-өлгий аймагт хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд сүүлийн гурван жилд дээрх аймгуудад нийтдээ 875 мянган ам.долларын  USD хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ төслөөр өрх сумдад зайлшгүй шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр 71.3 хувь хангасан нь эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, хамтын ажиллагааг дэмжсэн, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшилсэн үзүүлэлт гарсан байна. Тиймээс Норвегийн тусламжийн байгууллагаас Эрүүл мэндийн анхан шатны тусламж,үйлчилгээг бэхжүүлэх” төслийг үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэжээ.
Дашрамд дурьдахад, Норвегийн тусламжийн байгууллага нь дэлхийн 12 оронд эрүүл мэнд, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол улсад 1994 онд албан ёсоор бүртгүүлж, үйл ажиллагаа эхэлсэн, олон улсын төрийн бус байгууллага юм байна. Тус байгууллага нь 1998-2008 онд “Эрүүл мэндийн хөгжил” төслийг Дархан, Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай  аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж