
Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, амь насыг нь егүүтгэсэн жигшүүрт хэрэг үйлдсэн болох нь ДНК-ийн шинжилгээгээр нотлогдож шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Н.Мөнх-Оргилын давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өнөөдөр өмгөөлөгч Р.Насанжаргал төлөөлөн авчээ. Түүний өгсөн мэдээллээр шүүгдэгч Н.Мөнх-Оргил нь Дээд шүүхэд гомдол гаргах хүсэлтэй байгаа гэнэ. Түүний давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн Шүүхэд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдөр болж анхан шатны шүүхээс оноосон цаазын ялыг хэвээр баталсан юм. Шүүгдэгч Н.Мөнх-Оргил нь найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн гэм буруу нь шүүхээр тогтоогдсон билээ.
Н.Түвшин