“Монголын дуу хоолой” ТББ мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

“Монголын дуу хоолой” ТББ мэдээлэл хийлээ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын
асуудлаар “Монголын дуу хоолой” төрийн бус байгууллагаас өнөөдөр
сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Монголын дуу хоолой” төрийн бус
байгууллагаас нийт монголчууддаа хандан нэгэн уриалга гаргаад байгаа аж.
Тэд хэлэхдээ “Монголчууд бид нэг зорилготой нэг зүгт байж чадвал Монгол
орноо хөгжүүлж чадна. “Монголын дуу хоолой” төрийн бус байгууллага нь
ашгийн бус, улс төржөөгүй зөвхөн Монгол орны хөгжлийн төлөө, ард
түмнийхээ төлөө дуу хоолой нь болохоор байгуулагдаж байгаа юм. Бид энэ
төрийн бус байгууллагыг санаачилж байгуулсан ч цаашид хэрхэн үйл
ажиллагаа явуулах, юу хийх төлөвлөгөөг гаргаж төлөвлөх эрх байхгүй. Учир
нь ард түмэн бидэнд санал бодлоо хэлж бид бүгд хамтдаа хийж бүтээх юм.
Ард түмэн энэ төрийн бус байгууллагыг удирдана гэсэн үг. Иймээс бид
маргаашнаас эхлэн төрийн болон төрийн бус байгууллага болон орон нутагт,
сүм аймгуудад үндэсний аюулгүй байдлын талаар санал хүсэлт авна. Мөн
хүссэн хэн боловч манай төрийн бус байгууллагад элсч удирдах зөвлөлд орж
болно гэдгийг хэлье. Энэ байгууллагыг ард түмэн удирдаж, ард түмэн дуу
хоолойгоо нэгтгэж Монгол орноо хөгжүүлнэ. Тиймээс бүх монголчууд нэг
зорилготой, нэг хүсэлтэй байж улс орноо хөгжүүлж, нэг зүгт чиглэе гэж
уриалмаар байна” гэв.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж