Хятад дугуйнд ноогдуулдаг татварыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Хятад дугуйнд ноогдуулдаг татварыг дэмжлээ

АНУ-ын зүгээс БНХАУ-аас импортолж буй автомашины дугуйнд нэмэтл татвар ноогдуулах асуудлыг Дэлхийн худалдааны байгууллага дэмжсэн байна. Өнгөрсөн онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ бүтээгдэхүүнд 35 хүртэлх хувийн татвар ноогдуулах гэж бодлого боловсруулсан юм. Харин үүнийг Хятадын зүгээс шударга арга хэмжээ бус хэмээн эсэргүүцэж, Дэлхийн худалдааны байгууллагад хандаад байсан билээ.

Тэгвэл Дэлхийн худалдааны байгууллагын АНУ-ыг биелүүлэх ёстой бүх үүргээ гүйцэтгэж чадаж байгаа гэсэн байна. Засгийн газрын зүгээс Хятадаас импортолж буй автомашины дугуйны хэмжээ сүүлийн гурван жилийн дотор даруй гурав дахин нэмэгдсэн учир дээрх арга хэмжээг авах болсон билээ. Харин АНУ-ын үйлдвэрлэдэг дугуйн хэмжээ үүнээс болж 25 гаруй хувиар буурч, салбар дахь ажилчдын 14 хувь нь ажлаа алдсан юм.

Харин Хятадын зүгээс татварын төвшинг нэмэгдүүлсэн нь дугуйн салбарт нэг тэрбум ам.долларын хохирол учруулж, 100 мянган хүнийг ажилгүй болгох аюултай хэмээн эсэргүүцэж байгаа. АНУ-ын Худалдааны төлөөлөгч Рон Кирк „ Энэ бол АНУ, тэр тусмаа америк ажилчид болон бизнесийнхэнд маш том ялалт болж байна. Бидний зүгээс  импортын тарифыг нэмэх нь Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээс гажиж байгаа явдал биш гэж хэлсээр байсан. Өнөөдөр тус байгууллага бидэнтэй санал нэгдэж байгаа нь тэмдэглүүштэй зүйл“ хэмээн хэлэв.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж