Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Хүйтэн хэвээр байна

Сүүлийн хоногуудад нийт нутгаар хүйтэрч, хүйтний эрч нэмэгдэж байна. Энэ жил ихэнх нутгаар хатуу өвөл болно гэдгийг цаг уурчид анхааруулж байна. Зүүн хязгаар нутаг Сүхбаатар аймгийн нутгаар энэ сарын 15, 18-нд зарим газраар секундэд 12-14 метрийн хүчтэй цасан шуурга шуурах юм байна. Шөнөдөө 27-32, өдөртөө 16-21 градус байх аж. Энэ сарын 19-нөөс хойш хүйтний эрч бага зэрэг суларна. Энэ сард цас багагүй хэмжээгээр нэмэх болохыг ч цаг уурчид хэлж байна. Тэр чинээгээр өвөлжилт хүндэрч болзошгүй хэмээн малчид иргэдэд сэрэмжлүүлж байна.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж