Джулиан Ассанж мэдэгдэл хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Джулиан Ассанж мэдэгдэл хийжээ

Лондон хотын шоронд хоригдож буй "Wikileaks"-ийг үндэслэгч Джулиан Ассандж өнөөдөр мэдэгдэл хийжээ.

    Түүний байгуулсан санд сайн дурын үндсэн дээр хандив өргөж буй хүмүүсийн шилжүүлгийг гүйцэтгэхээс татгалзсан "Виза" /Visa/, "Мастеркард" /Mastercard/ ба "ПэйПэл" /PayPal/-ийн үйлдлийг шүүмжилж хэлэхдээ: “Эдгээр компаниуд нь АНУ-ын гадаад бодлогын арга хэрэгсэл гэдгийг бид ойлголоо.

    Миний болон хамтран зүтгэгчдийн минь үйл ажиллагааг хууль зүйгүй бөгөөд ёс суртахуунгүй үйлдлүүдээс хамгаалахыг бүх дэлхийнхэнд уриалж байна.” гэжээ.

    Түүнчлэн хэзээ хэзээнээс ч илүүтэйгээр хэдэн мянган нууц материал интернетээр нийтлэх хүсэл төрж байгаа бөгөөд түүний үзэл санаа өөрчлөгдөхгүй, нөхцөл байдал миний хүсэл эрмэлзлэлийг хугалж чадахгүй гэж тэмдэглэв. Одоогийн шүүхийн ажилбар зөвхөн түүний үйл хэргийн “зөв, шударга” болохын баталгаа болно хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж