Sprite-D лигийн плей-офф 18-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Sprite-D лигийн плей-офф 18-нд эхэлнэ

Сагсан бөмбөгийн Sprite-D буюу Хөгжлийн лигийн 2010 оны аварга шалгаруулах тэмцээний улирлын тоглолтууд өндөрлөлөө. NBA-ын системээр үргэлжилж буй лигийн тэмцээнд 12-15 хүний бүрэлдэхүүнтэй 32 баг өрнөд ба дорнод хоёр бүсэд хуваагдан өрсөлдөж, плей-оффын шатанд шилдэг 16 шалгарлаа. Баг тус бүр нийт 17 тоглолт хийснээс өрнөд бүсийг Цагдаагийн академийн баг 15 хожил, хоёр хожигдолтой тэргүүлсэн бол дорнод бүсийн нэгээр 14 хожил, гурван хожигдолтой “New Arena” шалгарчээ. NBA-ын адилаар нэгээр шалгарсан ба нөгөө бүсийн наймаар гарсан багтай, хоёроор шалгарсан нь долоогоор гарсан багтай гэхчилэн плей-оффын шатанд өрсөлдөнө.

Sprite-D лигийн аварга баг нэгдүгээр сард тодрох бөгөөд аваргын цом, алтан медалиас гадна хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал гардах юм. Түүнчлэн шалгарсан найман баг нэгдүгээр сард эхлэх Sprite-A лигт өрсөлдөх эрхтэй болох ажээ.

Sprite-D лигийн плей-оффт шалгарсан багууд:

Өрнөд бүс:

1.    Цагдаагийн академи
2.    Magic Ball
3.    Эрдэнэ Дрийлинг
4.    Хархорин Чацарганууд
5.    Мон Алтиус
6.    МЖ
7.    Алтан гэр
8.    Бумбат зүрх

Дорнод бүс:

1.    New Arena
2.    Шинэ Монгол
3.    I Chuk
4.    GemNet LLC
5.    Өмнөговь Freedom
6.    Улаанбаатар ДС
7.    УБИС
8.    Чулуут

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж