Архангайчууд хүнсчдийн баяраа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Архангайчууд хүнсчдийн баяраа тэмдэглэв

Ойрд Архангайн хүнсчдийн хувьд шагналын хур бууж, магнай тэнийсэн өдрүүд байлаа. Монгол Улсад хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсний 80 жилийн ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр “Хүнс-Архангай” хувьцаат компанийн цехийн мастер Д.Эрдэнэжаргал, ажилтан С.Авирмэд, П.Ганчимэг, “Гост трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Алтанзагас, Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч В.Баасанжаргал, Эрдэнэбулган сумын V цэцэрлэгийн тогооч Г.Бат-Амгалан, “Хасу”-худалдааны төвийн худалдагч Ц.Намжилмаа, ХХААХҮЯ-ны хүндэт жуухаар “Хангай-хүнс” ХХК-ийн захирал Л.Ганцэцэг, Эрдэнэбулган сумын Тунгалагтамир багийн хүний их эмчийн салбарын тогооч Ш.Элбэгсайхан, “Хүнс-80”-ойн медалиар Ө.Энхтуяа, С.Пүрэвсүрэн, В.Дашдорж нарын 20 хүн, Архангай аймгийн Засаг даргын хүндэт жуух бичиг, Хүнсчдийн холбооны салбар зөвлөлийн хүндэт өргөмжлөлөөр шагнууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж