Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Ойн амьтдаа тоолжээ

Өнгөрсөн саруудад Архангай аймгийн Ихтамир, Чулуут, Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Жаргалант, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хайрхан, Батцэнгэл, Хотонт, Цэнхэр сумдын 20 цэгт батлагдсан аргачлалын дагуу ойн туруутан амьдтны тооллогыг явууллаа.

Судалгааны ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүсэлтээр Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, тухайн сумдын байгаль хамгаалагч, нутгийн иргэдийг хамруулан Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын оролцоотойгоор гүйцэтгэсэн байна.Тооллогын тойм судалгаагаар ойн туруутан амьтад ерөнхийдөө өсөх хандлагатай байгаа гэнэ.Буга, зэрлэг гахай, гөрөөс өсч, бүр үзэгддэггүй хүдэр хааяа нэг тааралдах болсон талаар орон нутгийн иргэд хэлж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж