Японы дизайнер загвараа толилуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Японы дизайнер загвараа толилуулна

“Шилмэл загварын ордон”-ы шоу танхимд өнөөдөр 18.00 цагт “Гоёл-2011” наадмын зочин, Японы алдарт дизайнер Ayumi Sufu  өөрийн коллекцио толилуулах гэж байна. Тэрбээр  Японд өөрийн бие даасан “Jazzkatze”  брэндийг гарган ажиллуулдаг аж. Энэ удаад Ayumi Sufu  өөрийн брэндийн “2010-2011 оны хавар зуны коллекц”-оо танилцуулах нь ээ. Түүний энэхүү коллекц нь 50 орчим загвартай  бөгөөд тайзнаа Япон , Монголыг загвар өмсөгчид өмсөж сонирхуулна. Азийн загварын ертөнцөөр аялахыг хүсвэл энэхүү шоуны тасалбар 50 мянган төгрөгөөр “Шилмэл загварын ордон” дээр худалдаалагдаж байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж