Mozilla Seabird concept – бид юу мөрөөдөж болох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Mozilla Seabird concept – бид юу мөрөөдөж болох вэ?

seabird


Mozilla-ийн дизайнер Billy Mai-ийн загварыг нь гаргасан уг
смартфонын загвар нь яг хөгжүүлэгдээгүй загвар төдий боловч ирээдүйд
смартфон ямар байхыг, хүн ямар гар утас хэрэглэхийг хүсдэг болохыг
бодитоор үзүүлжээ. Смартфон ч гэж дээ, бараг л компьютер шиг зүйл
бололтой. Хос pico проектор нь нэг тал руугаа дэлгэц, нөгөө тал руугаа
keyboard гаргах бөгөөд компьютерийг ингээд орлож болох юм байна. Амьдрал
дээр ийм нэг утас гаргавал нилээн л дуулиан болно доо.

Танилцуулга видеог нь Cross-Eyed 3D видеогоор тавилаа. Стерео зураг харж чаддаг хүмүүс нь сонирхоод үзээрэй.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж