Чилийн уурхайчид “МанЮ”, “Арсенал”-ын тулааныг үзлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Чилийн уурхайчид “МанЮ”, “Арсенал”-ын тулааныг үзлээ


Манчестерийн нисэх онгоцны буудалд Английн телевиз, радио, хэвлэл мэдээллийнхэн харь холын Чили улсаас ирж байгаа азтай уурхайчдыг тосч авахаар  цугларсан байлаа. Хоёр сар гаруй хугацаанд уурхайн гүнд маш хүнд өдрүүдийг туулсан 33 уурхайчинг аврах үйл ажиллагаа Чили улсын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан билээ. Харин тэдгээр азтай уурхайчид Английн 18 удаагийн аварга “Манчестер Юнайтед” клубын урилгаар Премьер лигийн сонгодог тулааны амьд гэрч болохоор Англид очсон нь тэр байлаа. Тэдгээрийн дотор цагтаа Чилийн шигшээд тоглож явсан хөлбөмбөгч байсан юм. Тэднийг “МанЮ” болон Английн шигшээ багийн домогт хөлбөмбөгч Сэр Бобби Чарлтон угтан авч, өөрийн амьдралд тохиолдож байсан аймшигт 1958 оны онгоцны ослын талаар ярьж, та бүхний адилаар хорвоо дэлхийд амьд үлдэх хувь тохиосонд баяртай байдгаа ярьсан байна. 33 хүнийг бүгдийг нь аварч чадсан тэр гайхалтай аврах ажиллагааг телевизийн эфирээр харж байхдаа Сэр Бобби Чарльтон аймшигт онгоцны ослоор ганцаар амь гарсандаа өөрийгөө азтайд тооцож байсан ч, амь үрэгдсэн багийн анд нөхөд болон бусад хүмүүсийг өөрийн эрхгүй дурсан санагалзсан тухайгаа мөн хуучилжээ.

Англид зочилсон Чилийн уурхайчдын тухайд “Манчестер Юнайтед”-ын тоглолтыг үзэхээс гадна тус багийн тоглогчидтой уулзаж, Английн Премьер лигт тоглож байгаа өөрийн улсын тамирчидтай хамт хооллох, мөн Сэр Алекс Фергусонтой уулзах завшаан тохиосон гэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж