УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр шүүхэд хандана

Монгол Ардын Хувьгалт Намын түр хорооноос өнөөдөр 14 цагаас долоо хоног тутам хийсэн ажлынхаа талаар тайлагнах үүднээс сэтгүүлчдэд хандаж хэвлэлийн хурал зарласан. МАХН-ын нэрийг эргэн сэргээх талаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хөөцөлдөж байгаа аж. Тэрбээр намын нэрийг эргэн сэргээх боломж бий гэж үзэж байгаа гэнэ.

Мөн МАХН-ыг дахин байгуулах талаар хөөцөлдөж эхэлсэн аж. МАХН-ын түр хороо байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд МАХН-ыг дахин байгуулахын тулд МАХН-ын архивын бичиг баримт цуглуулах ажлыг эрх зүйчдээс бүрдсэн баг хөөцөлдөж эхэлсэн байна. Харин энэ ажилд багагүй бэрхшээл тулгарч байгаа аж. МАХН-ын архивын бичиг баримтыг МАН-ын удирдлагуудын нөлөөгөөр нуун дарагдуулж байгаа хэмээн тэрбээр үзэж байгаа тухай хэлсэн юм.

Нөгөөтэйгүүр улс төрийн намын тухай хуулийн 6,3 дугаар зүйлд намын нэрийг өөрчлөх гэсэн утга бүхий заалт байсан өөрчилж хүчингүй болгож байсан аж. Гэтэл улс төрийн намын тухай хуулийн 15,6 дугаар зүйлийг өмнөө барин МАН бохир тоглолт хийж байна гэж үзэж буй талаар мөн хэлсэн юм.

Тэрбээр МАХН-ын нэр үйл ажиллагааг эргэн сэргээх асуудлаар ойрын хугацаанд шүүхэд хандхаар болжээ. Монгол Улсын улс төрийн намын тухай хуульд намын нэрийг хэн нэг хуулийн этгээд өмчлөх талаар нарийвчлан тусгаагүй байдаг аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж