Ховдын залуусын Мөнгөн үдэш болно

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Ховдын залуусын Мөнгөн үдэш болно

Нийслэл дэх Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Алтан арслан” ёслолын арга хэмжээ нь 2007 оноос эхлэн уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн байна. Тус арга хэмжээнд  улс төр, урлаг соёл, бизнес, спорт зэрэг бүхий л салбарын  алдартнууд оролцдог баяр болжээ. Харин дараагийн “Алтан арслан” наадам нь уламжлал ёсоор ирэх 2011 онд болох юм. Харин энэ жил Ховдоороо овоглосон нийт залуу үеийнхэндээ зориулсан “Мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүнийг Нутгийн зөвлөлөөс энэ сарын 22-нд зохион байгуулах гэж байгаа бөгөөд  нутгийн залуусаа нэгтгэх, харилцаа холбоог бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болох гэнэ.  Баруун бүсийн тулгуур төв болон хөгжиж буй Ховд аймгаараа овоглосон залуус UB palace-ийн royal танхимд цугларч нэгдэх юм байна. Залуусын шинэ жилийн баярын цэнгүүнд Ховд нутгаас төрсөн алдартнууд, төрийн түшээд хүрэлцэн очиж, залуустайгаа нэгдэх гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж