Ерөнхий сайд С.Батболд В.В. Путинтай уулзана

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд С.Батболд В.В. Путинтай уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр тэрбээр  ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинтай  албан ёсны хэлэлцээр хийж,  Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах  юм. Мөн энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга С.М.Миронов болон ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга Б.В. Грызлов нартай тус тус уулзалт хийнэ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж