Шударга ёсны шагналд нэр дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Шударга ёсны шагналд нэр дэвшүүлэв

Авлигын эсрэг Олон улсын өдрийг тохиолдуулан нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллгааг дэмжиж, урамшуулах,  олон нийтэд таниулах, сурталчлах, үндэсний шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас “Шударга ёсны төлөө-2010” шагналд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэрийг дэвшүүлж, талархлын бичиг илгээжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил үйлс нь үндэсний шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Авлигатай тэмцэх газраас үнэлсэн байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж