Жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Жанжин туганд хүндэтгэл үзүүлнэ

Манай улсын зэвсэгт хүчнээс анх удаа 68 цэргийн эмч нараас бүрдсэн цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэг Судан улсын Эль Фашер хотоос баруун хойш Кабкабия дахь НҮБ-ын баазад байрлан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр удахгүй явах гэж байна. Хоёрдугаар шатлалын тусламж үзүүлэх цэргийн хээрийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн маргааш жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх юм. Уг арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд болон Эрүүл мэндийн сайд Ламбаа, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Ганди нар оролцох аж.

Өнгөрсөн долдугаар сард НҮБ-ын шинжээчид ирж, Суданд үүрэг гүйцэтгэх багийн бие бүрэлдэхүүний ур чадвар, бэлэн байдал, үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн байна. Эмч нарын 40 хувь нь өмнө нь ажиллагаанд явж байсан туршлагатай бөгөөд хуурай цөлийн уур амьсгалтай, хуурай болон борооны улиралтай учраас тухайн бүс нутагт амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнүүд, хумхаа, гэдэсний халдварт суулгалт өвчнүүд, сүрьеэ, менингэт зэрэг өвчлөлүүд ихэвчлэн зонхилдог байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж