Жонни Флинн D-league-ээс эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Жонни Флинн D-league-ээс эргэн ирнэ

“Миннесота Тимбервулвес” багийн холбон тоглогч Жонни Флинн эргэн ирэх нь ээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард гуяндаа гэмтэл авч, мэс засал хийлгэсэнээр хэдэн сарын туршид талбайд гарах боломжгүй болоод байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт багийн удирдлагууд Флиннийг  D-league-т тоглуулсан бөгөөд хоёр тоглолтод оролцосоны дараа буцаад NBA-д ирэхээр болжээ. Маргааш болох “Миннесота” болон “Голден Стейт”-ийн тоглолтод  Жонни Флинн талбай дээр гарах болжээ. Өнгөрсөн жилийн драфтын зургаа дахь сонголтоор багтаа ирж байсан Флинний энэ улирал ийнхүү эхэлж байна. Гэхдээ марагашийн тоглолтонд Люк Риднур, Жонни Флинн нарын хэн нь гараанд гарах нь тодорхойгүй байна.   

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж