Ерөнхийлөгчид каталоги бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид каталоги бэлэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Төрийн ордны Цагаан танхимд маргааш 10.30 цагт НҮБ-ын Монгол дахь шинэ суурин төлөөлөгч С.Синаноглоу, 11.00 цагт Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч А.Рутенберг, 12.00 цагт Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд П.Фишер нар тус тус бараалхана. Элчин сайд П.Фишер Германы Бонн хотноо нээгдсэн "Чингис хаан ба түүний өв" үзэсгэлэнгийн герман хэл дээр гарсан каталогийг монгол хэл рүү бүрэн хөрвүүлсэний дээжийг Ерөнхийлөгчид гардуулах ажээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж