Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

“Lumino” эргэн тайзнаа

Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаж, тус тусын бизнесийг эрхлэж буй  “Lumino” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ оржээ. Тэд саяхан “Талархлын өдөр” хэмээх шинэ дууныхаа клипийг телевизээр цацаж эхлээд байна. Тус хамтлагийнхан нь өнгөрсөн онд 11 жилийнхээ ойн хүрээнд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч зарим нэг шалтгааны улмаас хойшилсон юм. Ямартай ч “Lumino” тайзнаа эргэн ирж байгаагаа “Талархлын өдөр” дуугаараа албан ёсоор мэдэгдэж байна. “Талархлын өдөр” дууны клипийг “TJ” энтертайнментийнхэн хийжээ.

“Lumino” хамтлагийн “Талархлын өдөр” дууны клипийг энд дарж үзнэ үү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж