50 Cent хэнтэй нэг оронд байна?

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

50 Cent хэнтэй нэг оронд байна?

Үргэлж сенсаацийн эзэн болж явдаг 50 Cent-ын нэгэн зураг Twitter-т нийтлэгдэн шуугиан тарьж байна. Телевизийн нэвтрүүлэгч, хошиг шогийн жүжигчин Chelsea Handler нэрт репперийн хамт авахуулсан зургаа өөрийн Twitter хуудсандаа нийтэлж, “Хүмүүс яагаад намайг реппертэй болзож байгаагүй гэж боддог юм бол” хэмээн бичжээ.

Тэд өнгөрсөн аравдугаар сараас эхлэн болзож байгаа ба санаанд оромгүй хос хэмээн нэрлэгдээд байна. Үргэлж залуухан, “секс бөмбөгүүд”-тэй болздог байсан реппер ийнхүү нас чацуутнаа сонгожээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж