“Арвайхээрийн унага-2010” шатрын тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

“Арвайхээрийн унага-2010” шатрын тэмцээн болов

Арвайхээр сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газар, Шатрын “Ноён” клубтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өсвөрийн шатарчдын “Арвайхээрийн унага-2010” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнийг  зургаан насны ангилалаар зохион байгуулснаас охид, хөвгүүдийн 80 гаруй тамирчид оюун ухаанаа сорьж, найм хүртэлх насанд Мэргэд сургуулийн сурагч Б.Даваажаргал, С.Лхагвадолгор, 9-10 насанд Оюуны ундраа бага сургуулийн сурагч А.Өсөхбаяр, Мэргэд сургуулийн С.Пүрэвдулам, 11-12 насанд Мэргэд сургуулийн А.Дөлгөөн, С.Урансүрэн, 13-14 насанд Мэргэд сургуулийн Т.Пүрэвдорж, 1-р сургуулийн А.Мөнхсаран, 15-16 насанд Мэргэд сургуулийн Ө.Батбаяр, Б.Азжаргал, 16-17 насанд II сургуулийн Б.Сэнд-Амар, МСҮТ-ийн Б.Төмөрлхагва нар тус тус тэргүүн байр эзлэв.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж