Оюутнууд хатуулга ихтэй ус ууж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Оюутнууд хатуулга ихтэй ус ууж байна

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Технологийн сургуулийн Оюутны I, II байр, гал тогоо болон усан сангийн усанд эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ хийлээ.  Хими, нян судлалын шинжилгээ авч стандартчилал хэмжилзүйн хэлтсийн лабораторид шинжлүүлэхэд усны хатуулга хэвийн хэмжээнээс их байв. Энэ нь ‘’Ундны ус. эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ. MNS:900-2005’’ стандартын 5.5.1, 5.5.2 дахь заалтыг зөрчиж байгаа тул Технологийн сургуульд ундны усны эх, гүний худгийн шугамд ус зөөлрүүлэх зориулалтын тоног төхөөрөмж суурилуулж, усан сангийн ус нөөцлөх савыг цэвэрлэх, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэсний дараа ундны уснаас сорьц авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэн улсын байцаагчаар дүгнэлт гаргуулах албан шаардлага хүргүүллээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж