Зөвшөөрөлгүй айлын хашааг буулгалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй айлын хашааг буулгалаа

Арвайхээр сумын Засаг даргын баталсан удирдамжаар Хотын Захирагчын албаны менежерээр ахлуулсан 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан сумын нутаг дэвсгэрт гарсан газрын зөрчлийг илрүүлэх ажлыг хийж байгаа билээ. Тус ажлын хэсгээс зөвшөөрөлгүй газар буусан 33 айлд зөрчлөө арилгаж газрыг чөлөөлөх хугацаатай албан мэдэгдэл өгсөн ч үл хэрэгжүүлсэн учраас сумын Засга даргын 184 дүгээр захирамжийн дагуу 16 зөрчилтэй айлын хашааг албадан буулгажээ. Цаашид ч газрын зөрчилтэй айлуудын судалгааг гаргаж, газар дээр нь хэмжилт хийн, чөлөөлөх мэдэгдэл өгөх, албадан буулгаж газрыг чөлөөлөх ажил үргэлжилэх гэнэ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж