Амьдрал хүссэн эмэгтэйд 1000 төгрөгөөр туслая

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Амьдрал хүссэн эмэгтэйд 1000 төгрөгөөр туслая

Элэгний церроз өвчнөөр өвчилж , элэг шилжүүлэн суулгах  хагалгаанд  орох шаадлагатай болсон  Н.Эрдэнэбурмаагийн  аав, ээж, найз нөхөд  ард түмнээсээ хандив хүсч өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүнийг  амь насыг аврахын тулд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх ганцхан сонголт үлджээ. Мэс засалд 100 сая төгрөг шаардлагатай болсон учир түүний ар гэрийнхэн нь ард  ирэх  нэгдүгээр сарын 12 хүртэл 1000 төгрөгийн аян өрнүүлж Н.Эрдэнэбурмаад амьдрал бэлэглэж, сайхан сэтгэлээрээ туслахыг ард түмнээсээ хүсч байна.

Н.Эрдэнэбурмаа 29 настай  залуухан эмэгтэй. Тэрбээр гурван настай охин, долоон настай хүүтэй юм байна.  Түүний бие  хоёр жилийн өмнөөс  өвдөж эхэлсэн бөгөөд элэгний церроз  гэж оношлогджээ. Эмэгтэйн бие өдрөөс өдөрт цаг минутаар муудаж, бие нь  бүхэлдээ ногоорч, элэгний үйл ажиллагаа  нь зогссон тул эрчимт эмчилгээний хүчээр амьсгалж байгаа аж.  Гэхдээ  тэр ард түмнийхээ сайхан сэтгэлд итгэж,  хоёр хүүхдийнхээ төлөө амьдрахын тулд тэмүүлж байгаа.  Н.Эрдэнэбурмаад туслахыг хүсвэл  “Худалдаа хөгжлийн банк”-ны төгрөгийн 499181591, долларын данс: 499181592 данс  руу сэтгэлийн хандив өргөхөд хангалттай.  Мөн  99837716  гэсэн утас руу залгаж төрсөн эгч Баясаатай нь холбогдож болно. Харин 99204098 утас руу залгаж арван жилийн найзтай  холбоо барьж  өөрийн чадах зүйлээрээ туслахыг уриаллаа. Энэ аянд оюутан залуус, төрийн бус байгууллагууд мөн нэгдэж хоёр хүүхэд, ээж аавынхаа дэргэд амьдрахыг хүссэн Н.Эрдэнэбурмаад туслахыг  хүсье. Мөн Skytel-ийн гар утастай бүх хүн 150103 дугаарт ЗА гэсэн  мессеж илгээж  хувь нэмрээ оруулах боломжтой аж. Мөн Сансарын  түнээлийн ойролцоо “Camel” ресторанд байрлаж байгаа хандивын хайрцаганд хандивын мөнгөө хийж болох юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж