Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Ардын цагдаа сэргэнэ

ОХУ-ын
цагдаа нарын эрхийг хамгаалахад хамгийн чухал зүйл нь хэлмэгдлээс
хамгаалах аж. Иймээс шинээр төрж буй хууль нь цагдаа нарын эрхийг
хамгаалахад чиглэгдсэн байх гэнэ. Сүүлийн үед Төрийн думд хамгийн
шуугиан тариад байгаа хуулийн төслүүдийн нэг нь уг хууль аж. Үүнийг
Төрийн дум авч хэлэлцэж байна. “Цагдаа гэдэг нэр ардын журмыг тогтоогч
болж солигдоно. Шинэ төрөх хуулийн дагуу цагдаагийн байгууллагын систем
тэр чигээрээ өөрчлөгдөнө. Хууль сахиулагчдын эрх, үүрэг болон тэдгээр
байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн үзэл суртал өөрчлөгдөхөд
чиглэгдэнэ” гэж ОХУ-ын дотоод хэргийн сайд Рашид Нургалиев ярьжээ.

1920-иод
оны эхээр ажилчин, тариачдаас өнөөгийн цагдаагийн байгууллага үүсэн
байгуулагджээ. Харин одоо бол өөр цаг гэж оросууд үзэж байна. Ардын сайн
дурынхнаас бүрдсэн цагдаа нь нийгэмд уламжлалт үйл ажиллагаагаа
гүйцэтгэсэн, гүйцэт­гэсээр байх аж. Иймээс уламжлалт нэрээ буцааж авах
цаг ирсэн гэж  төрийн думын зарим гишүүн үзжээ. Нөгөө талаар шинэ хууль
нь шинэ нэр, хаяг солих явдал огтхон ч биш аж. Харин  сэтгэлгээг нь
солих гэнэ. Эхний үед цагдаа нарын үйл ажиллагааны ил тод, нээлттэй
байдал аж.

“Уг
хуулийн төслийг тусгай сайт дээр байрлуулж иргэд хоорондоо чөлөөтэй
хэлэлцэж, мэтгэлцэж байлаа” гэж Харилцаа холбооны төв байгууллага
мэдэгджээ. Иргэдийн зарим саналыг мэргэжилтнүүд хэрэгжүүлэх шаардлагүй
үзэв. Цагдаа нарын эрхийг нэлээд өргөжүүлсэнд иргэд болгоомжилж байгаа
гэнэ. Иймээс ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев уг хуулийн төслийн нэлээд
хэсгийг өөрчлөх үүрэг өгчээ. Тухайлбал, цагдаа нарыг хэлмэгдэхээс
хамгаалах явдал аж.

Тус
улсад аливаа гэмт хэргийн золиос нь иргэд болохын сацуу сүүлийн
жилүүдэд цагдаа нар байх нь нэмэгджээ. Хар тамхи, хүн амины хэргийн
араас мөрдөж буй цагдаа нарын эрх зүйн орчин тун тааруу байгааг
ерөнхийлөгч онцолсон байна. Түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж буй цагдаа
эрхээ хэтрүүлэн хэрэглэх явдал газар авчээ. Тэд авлигад өртөх хамгийн
өндөр магадлалтай аж. Иймээс авч буй цалин, нийгмийн халамжийг
сайжруулахад уг хууль чиглэгджээ.


Бэлтгэсэн Д.ТҮВШИНТӨР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж