Н. Алтанхуягийг огцор гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Н. Алтанхуягийг огцор гэв

Ардчилсан намын “Ээлжит бус” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлаж,
намынхаа удирдлагад ээлжит бус их хурал хуралдуулах шаардлага гардуулж
буйгаа мэдээллээ. Өмнө тэд ээлжит бус их хурал хуралдуулах асуудлыг Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцэхийг шаардсан. Гэвч үүнд хангалттай хариу өгөөгүй гэж үзэж байгаа юм. Энэ удаагийн шаардлагад Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт хаягласан энэ удаагийн шаардлагад “Ардчилсан намын ээлжит бус их хурал хөдөлгөөн нь намын дүрмийн дагуу ээлжит бус их хурлыг хуралдуулах асуудлыг ҮЗХ-ны хурлаар оруулж хэлэлцүүлэхийг  танаас удаа шаардаж байсан билээ. Бидний шаардлагыг намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Ардчилсан намын төв байранд хүлээн авч харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан боловч намын дарга Н.Алтанхуяг та хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үгүйсгэж байгаа нь намын удирдлага нэгдмэл биш, хариуцлагагүй байгааг харуулж байна.

Н.Алтанхуяг та намын дүрмийн дагуу Ардчилсан намын их хурлаар баталгаажаагүй байгаа нь намын дүрмийг зөрчих, хариуцлагаас зайлсхийх үндэслэл болохгүй бөгөөд энэхүү хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө дүрмийн бус намын даргаас огцрохыг шаардаж байна.

Энэхүү шаардлагагыг хүлээн авч 2011 оны нэгдүгээр сарын 11-ны дотор огцрохгүй бол амь биеэ үл хайрлан улс төрийн өлсгөлөн зарлахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж