Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр олгожээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр олгожээ

Нийслэлийн Улаан загалмайн хороо Олон улсын Дезэрэт байгууллага хамтран хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдэд тэргэнцэр гардууллаа. Энэхүү арга хэмжээ өчигдөр Хүүхдийн төлөө газарт болсон бөгөөд тэдэнд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн дэм” хөтөлбөрийн хүрээнд уг арга хэмжээг зохиожээ. Тэргэнцэрийг хамгийн алслагдсан дүүрэг, хорооны болон өрхийн орлого багатай өрх гэрт хүргэж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй дээрх хүүхдүүд тэргэнцэртэй болсноор нийгмийн харилцаанд ороход саад бага учирч гэр зуураа явахад хүртэл эцэг эхийн ажил хөнгөрөх давуу талтай гэж зохион байгуулагчид үзсэн байна. АНУ-д үйлдвэрлэгдсэн жижиг оврын хүүхдэд зориулсан уг тэргэнцэр нь манайд ховорхон байдаг ойролцоогоор 130 орчим долларын өртөгтэй гэнэ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд ийм хэмжээний мөнгө дутагддаг учраас мэргэжлийн байгууллага судалгаа гаргаж зорилтот бүлгийнхэнд туслахаар шийджээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж