Монгол эмэгтэйн үхлийн шалтгааныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэйн үхлийн шалтгааныг тогтоожээ

БНСУ-ын Чоннам Нажу дүүрэгт 26 настай Г-ыг   өнгөрсөн аравдугаар сард  онц хэрцгийгээр хөнөөсөн тус улсын харьяат 34 настай Янгийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр товлогдсон ч тодорхойгүй шалтгаанаар энэ сарын 23-ны өдрийг хүртэл хойшилсон байна. Уг шүүх хуралд оролцохоор талийгаачийн гэр бүлийнхэн нь Өмнөд Солонгос улсыг очоод ирсэн аж.  Хэргийн улмаас хохирсон ар гэрийнхэн нь гэмт этгээд Янгийн  хавтаст хэрэгтэй нь танилцах үед талийгаач Г цус алдалтаар амь алдсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж