“Наран мандах нутаг” ӨМӨЗО-нд зочлов

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

“Наран мандах нутаг” ӨМӨЗО-нд зочлов

Сүхбаатар аймгийн Жаахан театрын уран бүтээлчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны уриалгаар Наран мандах нутаг тоглолтоо сонирхуулаад ирлээ.

Аймгийн Соёл урлагийн өдөрт зориулсан дээрх тоглолтоо бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж сонирхуулсан нь урд хөршийн үзэгчдэд нэлээд таалагдсан байна.

Театрын нийт уран бүтээлчдийн оролцсон “Наран мандах нутаг” тоглолт ирэх оны хавар нийслэлд хийх Сүхбаатарын Соёл урлагийн өдрүүдээр тоглох гол бүтээл нь юм.

Дашрамд дурдахад тус аймгийн Жаахан шарга театрын хамт олон хоёр жилийн өмнө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хоүуунд очиж тоглолтоо хийж үзэгчдээс нь өндөр үнэлэлт авч байсан билээ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж