Ц.Гончиг гуай шаардлагад нь долоо хоногийн дотор нааштай хариу ирүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож өөрийн зураг, малгай, шагналаа шатааж бүр цаашлаад өвлийн хашаа байшингаа хүртэл шатаана гэдгээ мэдэгдэж байна. Хохирогч Ц.Гончиг өнгөрөгч сарын эхээр Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн, хамаатан садан Ганц худагт нэвтэрч, холбогдогчдын мэдүүлгийг зааж өгсөн хууль бус үйлдлийг шалгаж өгөхийг ШШГЕГ-ын дарга Ш.Ганхүүд гурван удаа тавьсан юм. Түүний хүсэлтийн дагуу Ганц худагийн урьдчилан хорих төвд албан шалгалт хийхэд тус хорих төвийн Эргэлт хариуцсан цагдаагийн ахмад н.Нэргүй, УМБГ-ын тус хорих анги дахь төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа н.Соёлмаа нар хууль бус үйлдэл гаргасан нь тогтоогдсон юм. Түүнээс гадна талийгаачийн аав Ц.Гончигт үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлж буй өмгөөлөгч О.Баасанхүүгийн өмгөөлөх эрхийг нь түдгэлзүүлэх гомдлыг Ө.Хэрлэнчимэг нарын ар гэрийнхэн Өмгөөлөгчдийн холбоонд тавьсан хэвээр байгаа аж.
Ц.Гончиг тэмцлийн хурц хэлбэр сонгоно гэв
Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлээд байгаа бусадтай бүлэглэн 15 настай Б-гийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийг хянах хугацаа ирэх баасан гаригт дуусна. Үүнтэй холбогдуулж, талийгаач охины аав Ц.Гончиг Ганц худагт нэвтэрсэн Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн болох хорих төвийн Эргэлт хариуцсан цагдаагийн ахмад н.Нэргүй, УМБГ-ын тус хорих анги дахь төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа н.Соёлмаа нарыг албан тушаалаас нь халахыг шаардаж буйгаа илэрхийлэхээр маргааш хэвлэлийн хурал зарласан байна. Тэрбээр дээрх шаардлагаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлжээ.
С.Отгон