Пак “МанЮ”-д тэргүүлэгчийн байрыг авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Пак “МанЮ”-д тэргүүлэгчийн байрыг авчирлаа

Английн Премьер лигийн 17 дугаар тойргийн хүрээнд нэгэн сонгодог тулаан болсон нь “Манчестер Юнайтед” болон “Арсенал”-ын тоглолт байлаа. Өнгөрсөн шөнө Олд Траффорд цэнгэлдэхэд болсон тоглолтын цорын ганц гоолыг Өмнөд Солонгосын довтлогч Пак Чи-сон оруулж, хүснэгтийг тэргүүлж байсан “Арсенал”-ыг 1:0-ээр буулган авснаар “Улаан чөтгөрүүд” лигийг манлайлж эхэллээ.

Лондонгийн багийн бүрэлдэхүүнд багтаж, Премьер лигийн дебут тоглолтоо хийсэн хаалгач 20 настай, Польш хаалгач Войцех Щенсный эхний хагас өндөрлөхийн өмнөхөн хаалгандаа гоол алдсан. Харин гоолын эзэн нь Пак байлаа. Тэрбээр Нанигийн хөндлөн дамжуулалтыг чулуу болгосон юм.

Ингэснээр “МанЮ” 34 оноотой болж, нэг тоглолт дутуу хэдий ч хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Харин Лондонгийн “Их буучид” тэргүүлэгчдээс хоёр оноо дутуу хоёрдугаарт бичигдсэн бол “Ман Сити” болон “Челси” багууд гурав, дөрөвдүгээр эгнээг эзэлж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж