УИХ-ын гишүүн
С.Баяр болон Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцев нар аялал жуулчлалын
салбарт хамтран ажилллах талаар ярилцжээ. Талууд Монгол, Эрхүү муж болон Хятадыг оролцуулж болох аялал
жуулчлалын бүтээгдэхүүн гаргаж болох тухай сонирхож байгаа бөгөөд Д.Мезенцев
ирэх оны есдүгээр сард болох олон улсын Байгаль, эдийн засгийн VII форумд Монголын тал төсөл боловсруулах санал тавьсан
байна. Түүнчлэн Эрхүү мужийн Захиргаа Монголоос авах махны хэмжээг өсгөх талаар
ОХУ-ын Хүнсний Яаманд захидал явуулсан бөгөөд хөдөө аж ахуй болон мал эмнэлгийн
салбарт Приангарья мужтай хамтран ажиллах тухай уулзалтын үеэр ярьсан байна.
С.Баяр уулзалтын
үед ОХУ болон Монгол улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг
нь үнэлж, ОХУ-аас Монгол
Улсад сууж байсан Бүрэн Эрхт Элчин Сайд болон Эрхүү мужийн захирагч асан Борис
Говоринийг Алтан гадас одонгоор
шагнажээ.
Н.Тунгалаг