Монгол, Оросын харилцааг шинэ шатанд гаргана гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын харилцааг шинэ шатанд гаргана гэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй айлчлал амжилттай үргэлжилж байна. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны сайд С.В.Лавровтой уулзав.

 Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны сайд С.В.Лавров нар өөрсдийн төгссөн сургууль болох Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн тухай, оюутан насныхаа дурсамжаа ярилцаж нөхөрсөг уур амьсгалаар уулзалт яриаг эхлүүллээ. Ноён  С.В.Лавров эрхэм зочиндоо өөрийн төгссөн Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэнд баяр хүргээд Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү албан ёсны айлчлал Монгол Оросын харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой болно гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Уулзалтаар Ерөнхий сайд С.Батболд, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны сайд С.В.Лавров нар хоёр талын харилцааны тулгамдсан асуудлууд, цаашдын  хамтын ажиллагааны төлөвийг хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов. ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр  ойрын үед байгуулах, төмөр замын гэрээг шинэчлэх,хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх энэ тал дээр хоёр талаасаа идэвхтэй санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг уулзалтын үер Монгол Улсын Ерөнхий сайд хөндлөө.ОХУ-ын гадаад хэргийн сайд ч Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлэв . Энэ өдөр мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтанд оролцож үг хэллээ. Энэхүү уулзалтын үеэр Монгол Оросын худалдаа бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготоор аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурав гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.  
 

                      ХӨРШ ОРНУУДЫН ГАЗАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж